Энэ оны аравдугаар сард төгрөгийн хадгаламж өмнөх жилийн мөн үеэсээ ₮3.3 их наядаар, валютынх ₮1 их наядаар өсөв
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос танилцууллаа.
Энэ оны аравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлт 45 их наяд төгрөг хүрснийг Энэ нь өмнөх оны мөн үеэс 7 хувиар буюу 2.9 их наяд төгрөгөөр өссөн дүн юм. Уг өсөлтөд төгрөгийн хадгаламж 3.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэдгийг тэрбээр мэдээлэлдээ онцолсон юм.
Төгрөгийн хадгаламжийн
- 20.6 их наяд төгрөг нь иргэдийн
- 3.3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.
Валютын хадгаламж 5.5 их наяд төгрөгтэй тэнцлээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеэс нэг их наяд төгрөг, өмнөх сараасаа 206.8 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байлаа.
Харин зээлийн үзүүлэлтийн талаар ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил "Нийт зээлийн өрийн үлдэгдэл 43.8 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 23.5 хувь буюу 8.3 их наяд төгрөгөөр, өмнөх сараасаа 733.6 тэрбум төгрөгөөр өссөн.
Өмнөх жилийн мөн үеэс 23.5 хувиар өсөхөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 4.5 их наяд төгрөгөөр, хувийн байгууллагын зээлийн өрийн үлдэгдэл 3.2 их наяд төгрөгөөр өссөн голлон нөлөөлсөн.
Нийт зээлийн
- 90.7 хувь нь хэвийн
- 4.1 хувь нь анхаарал хандуулах
- 5.3 хувь чанаргүй ангилалд багтсан" гэлээ.
Чанаргүй ангилалд багтсан зээлийн өрийн үлдэгдэл нь 2.3 их наяд төгрөг юм. Өмнөх жилийн мөн үеэр чанаргүй зээлийн хэмжээ 2.1 их наяд төгрөгтэй тэнцэж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
