ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Худалдаа Хөгжлийн Банк Google Pay үйлчилгээг Монголд албан ёсоор нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 11 сарын 18
Сурталчилгаа
зураг
 

Монгол Улсад дижитал төлбөрийн шинэ үеийг нээсээр байгаа Худалдаа хөгжлийн банк (TDB) өнөөдөр дэлхийн хамгийн томоохон төлбөрийн системүүдийн нэг Google Pay үйлчилгээг албан ёсоор нэвтрүүллээ.

Өнөөдрөөс эхлэн ХХБ-ны виртуал Master card болон T карттай харилцагчид TDB Online болон Happy Pay апп-аар дамжуулан Google Pay-д картаа холбож, Android үйлдлийн системтэй гар утсаараа аюулгүй, хурдан төлбөр хийх боломжтой боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Монголбанкны дэд Ерөнхийлөгч, Mastercard-ийн бүсийн удирдлагууд оролцож, Монголын дижитал банкны хөгжилд томоохон алхам болж буйг онцлов.

зураг
 

“Худалдаа хөгжлийн банк инновацын чиглэлээр олон улсын түвшинд өрсөлдөхүйц шийдлүүдийг тасралтгүй нэвтрүүлж ирсэн. Google Pay бол манай хэрэглэгчдэд илүү хялбар, аюулгүй, ухаалаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэх дараагийн алхам юм,”

— гэж Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч П.Мөнхнаст хэллээ. 

Харилцагч та бүхэн Google Wallet Апп-аа татаад - ХХБ-ны TDB Online эсвэл Happy Pay апп-аа нээн Google Pay цэсээр хялбархан холбож төлбөр тооцооны шилдэг, аюулгүй шийдлийг мэдрээрэй.

зураг
 

Худалдаа Хөгжлийн Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.