Уншиж байна ...

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав МАН-ын сонгуульд нэр дэвшлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал Буянт Ухаа цогцолборт үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар намын дүрэмд заасны дагуу МАН-ын шинэ даргын сонгууль явагдана. 

МАН-ын даргын сонгуульд хурлын танхимаас Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагважав нэр дэвшиж байна.

Тэрбээр индэр дээрээс хэлсэн үгэндээ "Бид хэдхэн хоногийн өмнө намын дарга, УИХ-ын дарга байсан залуугаа хөөгөөд явуулж байна. С.Баяр, Н.Энхбаяр даргад ийм зовлон байсан. Энэ бол манай Үндсэн хуульд байгаа асуудал юм. Төрийн өмчийг 1992 онд баталчхаад төрийн нийтийн хамааралтай өмчийн хууль батлаагүй. 

Газрын хэвлийн асар их баялаг дээр очихын тулд Монголын хууль эрх зүй, төрийн механизмыг ашиглаад өмч дээр эзэн суусан хүмүүс шийдвэр гаргасан улс төрчдийг шоронд явуулж байгаа" гэв.