ФОТО: Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Үгүйлэгдсэн хайр" жүжгээс...
Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн "Үгүйлэгдсэн хайр" жүжиг Улсын Драмын эрдмийн театрын тайзнаа энэ сарын 12-ноос тавигдаж эхэлсэн билээ.
Уг жүжгийг "Бавуугийн Лхагвасүрэн" сангийн хүсэлтээр, их найрагчийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан тавьж байгаа аж. "Үгүйлэгдсэн хайр" жүжиг анх 1988 онд тайзнаа тавигдаж байсан бөгөөд үүнээс хойш 2005, 2015 онд тоглогдож байжээ.
Энэ удаагийн тавилтыг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулан хүргэж буй бөгөөд УДЭТ-ийн залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, жүжгийн зохиолыг шинэчлэн тавьж буйгаараа онцлог. Тус жүжгийн гол санаанд орчин цагийн нийгэмд улам бүр үгүйлэгдэж буй хүнлэг, нинжин сэтгэлийн дуулал, амьдралын утга учрыг сэргээх хайрын үнэ цэнийг үзэгчдэд мэдрүүлэх гүн утга шингэсэн аж.
- Зохиолч: Бавуугийн Лхагвасүрэн
- Зохиолыг шинэтгэн бичсэн: Ядамсүрэнгийн Баяраа
- Ерөнхий найруулагч: Намнангийн Наранбаатар
- Ерөнхий зураач: Түдэвдоржийн Ганхуяг
- Хөгжмийн зохиолч: Батмөнхийн Чинбат
- Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч: Ганбаатарын Ган-Очир
Дүрүүдэд:
- Отгоолой- Б.Мөнх-Учрал
- Цэцэгээ- Т.Анхзул
- Базар- Д.Мөнх-Од /СТА/
- Төгсөө- Б.Золзаяа /СТА/
- Жамсран- И.Дашнамжил
- Жамсрангийн эхнэр- П.Мягмарсүрэн /СТА/
- Базарын охин- А.Энхжин
- Лоолой Самдан- Ц.Жаргалсайхан /СТА/
- Ээж- Ц.Баясгалан /МУГЖ/
- Оюун- А.Номин-Эрдэнэ
- Болдоо- Г.Ганбат /СТА/
- Зандараа- Б.Баттогтох /СТА/
- Зурагчин- Ц.Рагчаа
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
