Уншиж байна ...

Нийт нутгийн 46 хувьд зудын эрсдэл бага болон хүндрэлгүй байх төлөв гарчээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг уурын өртөө харуулын бодит ажиглалтын мэдээлэл, хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаарх цасны зузаан болон арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргалаа.

зураг
 

Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 

  • 2 хувьд нэн их,
  • 16 хувьд их, 
  • 36 хувьд дунд,
  • 29 хувьд бага,
  • 17 хувьд хүндрэлгүй байхаар байна.

Өөрөөр хэлбэл Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Төвийн зарим нутгаар зудын хүндрэл/эрсдэл үүсэх төлөв гарчээ.

Иймд мал өвөлжилт хүндэрч болзошгүй бүс нутгуудад анхаарч Цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг эртнээс бүрэн хангаж ажиллахыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс