Уншиж байна ...

"Зам дагуу гүйгээд автобусны хаалга дээр ирчхээд байхад хөдлөөд явчихдаг тохиолдол байнга гарч байна" хэмээн гомдол гаргажээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Арваннэгдүгээр сарын 6-12-ны өдрүүдэд нийтийн тээврийн автобусны үйлчилгээний талаар иргэдээс ирсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээллээ.

НТБГ-аас мэдээлснээр хүнээ гүйцэд авахгүй, зам дагуу гүйгээд автобусны голын хаалга дээр ирчхээд байхад хөдлөөд явчихдаг тохиолдол байнга гарч байна, QR уншдаг төхөөрөмжөө асаагаагүй, маршрут зөрчсөн, жолооч бүхээгт тамхи татсан, автобуснууд хоорондоо бөөгнөрч явж байгаагаас шалтгаалж нэг талдаа ямар ч автобусгүй. Эсвэл нэг буудлын хооронд 2-3 автобус яваад цагийн хуваариа мөрдөж ажиллахгүй байна гэсэн гомдлууд иржээ.

Эдгээр зөрчлийг шалгаж, торгуулийн арга хэмжээ авчээ.

Харин автобусанд орхисон зүйлийг олж өгсөн, соёлтой, найрсаг, хурдан шуурхай үйлчилж буй жолооч нарт иргэд талархлаа илэрхийлсэн байна.

Нийтийн Тээврийн Бодлогын Газрын 70044040 дугаарын утсанд үйлчилгээний талаар санал, гомдлоо илэрхийлэх боломжтой байна.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотын иргэдэд нийтийн тээврийн 1,178 автобус иргэдэд үйлчилж байгаа аж.