Уншиж байна ...

ФОТО: Ш.Энхийн-Од Reuters-ийн дуранд

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 11 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Үндэсний Коллежийн Сагсан Бөмбөг (NCAA)-ийн "South Carolina Gamecocks" улирлын гурав дахь тоглолтоо "Presbyterian Blue Hose"-ийн эсрэг хийлээ.

Өмнөд Каролинагийн их сургуулийн баг энэ тоглолтын эхнээс давамгайлсаар 81:61-ээр улирлын гурав дахь хожлоо авсан юм. 

Ш.Энхийн-Од 24 минут талбайд тоглохдоо 13 оноо, 4 самбараас бөмбөг авч тэргүүлэв. Талбайн эздээс Грант Полк 12, Жордан Батлер, Майлс Стют тус бүр 11 оноо авсан бол өмнөх тоглолтын баатар Мийчи Жонсон болон Эли Эллис нар тус бүр 9 оноо авчээ.

"Gamecocks" улирлын дөрөв дэх тоглолтоо энэ сарын 19-нд "Radford"-ын эсрэг хийнэ. "Radford" одоогоор хоёр ялж, нэг хожигдсон үзүүлэлттэй байгаа юм.

NCAA-д дөрөв дэх улиралдаа тоглож буй Ш.Энхийн-Од "Reuters" агентлагийн зурагчны дуранд өртсөн байна.

ФОТО

зураг
 
зураг
 
зураг