19:38 2025/11/12
Ерөнхий сайд Г.Занданшатар Онцгой байдлын асуудал эрхэлсэн шадар сайдаар Х.Ганхуягийг томилсон захирамжаа чуулганы хуралдаанд танилцуулав. Үүний дараа шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн Х.Ганхуяг УИХ-д тангараг өргөв.
19:06 2025/11/12
УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Тодруулбал энэ оны аравдугаар сарын 29-нд шадар сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүний оронд Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг шадар сайдаар томилох саналыг тухайн өдөр Ерөнхийлөгчид танилцуулсан байна.
Ийнхүү өнөөдөр Х.Ганхуягийг шадар сайдаар томилох асуудлыг Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-д танилцуулж байна. Түүнчлэн Төсвийн байнгын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг томилж байгаа аж.
Х.Ганхуягийн намтар:
19:38 2025/11/12
Ерөнхий сайд Г.Занданшатар Онцгой байдлын асуудал эрхэлсэн шадар сайдаар Х.Ганхуягийг томилсон захирамжаа чуулганы хуралдаанд танилцуулав. Үүний дараа шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн Х.Ганхуяг УИХ-д тангараг өргөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!