Уншиж байна ...

Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяагийн оронд Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар сонголоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 11 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг огцруулж, сонгох асуудлыг хэлэлцэв. 

Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэсэн. Энэхүү үндэслэлээр УИХ дахь МАН-ын бүлэг Х.Булгантуяаг албан тушаалаас нь огцруулж, түүний оронд Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэх саналыг УИХ-д хүргүүлээд байсан юм. 

Ийнхүү хуралдаанд оролцсон 99 гишүүний 66 нь буюу 66.7 хувийн саналаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргын албан тушаалаас огцрууллаа. 

Үргэлжлүүлэн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар сонгох санал хураалт явуулав. Хуралдаад оролцсон 78 гишүүн 100 хувийн саналаар Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжив.