УИХ: 2026 оны төсвийг эцэслэн баталлаа
17:48 2025/11/12
ШУУД ҮЗЭХ:
Төсвийн дөрөвдүгээр хэлэлцүүлгийн дараа эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулав.
Хуралдаан даргалагч Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг зүйл бүрээр уншиж танилцуулснаар санал хураалт явуулав.
Хуралдаанд оролцсон 96 гишүүний 69 нь буюу 71.9 хувь нь дэмжсэнээр ирэх оны төсвийг эцэслэн баталлаа.
Төсвийн төсөлд:
- Багш нарын үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 742 мянган төгрөгөөр, арваннэгдүгээр сарын 1-нээс 2.8 сая төгрөгт хүргэхээр тооцож 518,620.2 сая төгрөгөөр,
- Эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 190,300.0 сая төгрөгөөр,
- Ахмад настны тэтгэврийг 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж 145,000.0 сая төгрөгөөр,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус тус 20 хувиар буюу сард 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож 29,300.0 сая төгрөгөөр гэхчлэн нийт 969,119.5 сая төгрөгөөр зардлууд нэмэгдсэн байна.
Харин урсгал зардлыг нийт 990,169.0 сая төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 361,138.2 сая төгрөгөөр тус тус бууруулан баталжээ. Үүнд:
- Шинээр хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 50 хувь,
- Зам тээврийн салбарын төслүүд,
- Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж зардлыг бууруулсан.
Эдгээр өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын 2026 оны тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930,0 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.2 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 050,0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1,0 хувьтай тэнцүү байхаар тогтжээ.
16:00 2025/11/12
УИХ-ын чуулган хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн дөрөв дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!