Уншиж байна ...

TDB & SG APES-ын хамтрал эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 11 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын арилжааны ууган банк Худалдаа хөгжлийн банк 35 жил ой дээрээ Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн “Эс Жи Эйпс” багийг ивээн тэтгэж, хамтран ажиллахаар боллоо.

ХХБ нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дэмжиж, хамтран ажиллаж ирсэн. Тэгвэл энэ удаад багийн спортын хөгжилд хувь нэмэр оруулж, залуу үеийнхний хүсэл тэмүүллийг урамшуулж, нийгэмдээ эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор “Эс Жи Эйпс” багийн ивээн тэтгэгчээр ажиллах болжээ.

Монголын үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн шилдэг багуудын нэг “Эс Жи Эйпс” үүсгэн байгуулагдсан цагаасаа тогтмол амжилт үзүүлж, спорт сонирхогчдын хамгийн хайртай багуудын нэг болсон билээ. Тэгвэл энэхүү хамтын ажиллагаа нь Монголын сагсан бөмбөгийн спортыг шинэ түвшинд хөгжүүлэх, ирээдүйн тив, дэлхийн аваргуудыг төрүүлэх, хүүхэд залуусыг спортоор хичээллэхэд урам зориг өгөх чухал алхам юм.

ХХБ нь цаашид ч нийгмийн хариуцлагын бодлогынхоо хүрээнд Монгол залуусынхаа эрүүл, идэвхтэй, тэмүүлэлтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх ажлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах болно.

зураг
 

СПОРТ БОЛ ЭВ НЭГДЭЛ – ЭРЧ ХҮЧ – НӨХӨРЛӨЛ

ХӨГЖИЛД ДЭВШИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.