Уншиж байна ...

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх хугацаатай холбоотой заалтаар маргаан үүсгэжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэр бүхий иргэн УИХ-ын дэгийн тухай хуулийн Ерөнхий сайдыг огцруулах тухай заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Цэцэд мэдээлэл ирүүлсэн байна. Уг мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэжээ.


Нэр бүхий иргэний мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. …” гэснийг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна.

 

Эх сурвалж: Үндсэн хуулийн цэц