Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 10 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар, өмнөх сараас 0.6 хувиар тус тус өссөн байна.
2025 оны 10 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 7.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 14.7 хувь, хүнсний бүлгийн үнэ 11.6 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 8.2 хувиар тус тус өсжээ.
Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 8.3 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 15.8 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.5 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 9.0 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байгаа юм.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 10 дугаар сард 6.6 хувь байсан бол 2025 оны 10 дугаар сард 9.2 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 2.6 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.2 нэгж хувиар (23.5%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.4 нэгж хувиар (58.5%) тус тус өссөн нь нөлөөллөө.
Инфляцын түвшин 2025 оны 10 дугаар сард улсын хэмжээнд 9.2 хувь гарсны 3.1 (34.3%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 1.8 (20.1%) нэгж хувь нь орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!