Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд халдварт бус өвчний шалтгаант нас баралт нь нийт нас баралтын 85.9 хувийг эзэлжээ.
Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн С.Хэрлэнчимэг хэлэхдээ "ДЭМБ-ын мэдээллээр жил бүр 17 сая хүн буюу хоёр секунд тутам нэг хүн халдварт бус өвчнөөр 70 нас хүрэлгүй нас барж байна. Харин Монгол Улсад 2024 онд халдварт бус өвчний шалтгаант нас баралт нь нийт нас баралтын 85.9 хувийг эзэлсэн байна.
Зонхилон тохиолдох халдварт бус өвчинд зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын замын архаг эмгэг, чихрийн шижин багтдаг.
Эдгээр халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлүүд нь:
Иймээс эрүүл амьдралын хэв маягийг сонгож, өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдварт бус өвчнөөс хамгаалахыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс уриалав.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!