15:15 2025/11/11
Ирэх онуудын төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх үеэр Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудал яригдлаа.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Эрүүл мэндийн салбарын цалинг он гараад 15 хувь нэмнэ гэж байна. Уг нь эмч багш нарын цалинг ядаж 50 хувь нэм гэсэн шаардлага тавьсан. Боловсролын салбарын цалинг 76 хувь нэмсэн. Эрүүл мэндийн даатгалын санд хулгай байна гэсэн, энэ хэзээ шийдэгдэх вэ. Эрүүл мэндийн салбарт эм эмнэлгийн хэрэгсэл дутагдалтай, эмч нарын зарим нь ажлын ачааллаас болоод амь насаа алдаж байна.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Эрүүл мэндийн даатгалын сан дээр хяналт шалгалт явуулсан. Сангийн менежментийг захиран зарцуулдаг албан тушаалтнууд хариуцлагагүй, хайнга үйлдэл хийгдэж байсан нь тогтоогдсон. Үүнээс болоод эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчид буруугүй. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах үүрэг хүлээсэн удирдах албан тушаалтан, хуйвалдсан эмнэлгийн дарга нар үнэхээр харамсалтай үйлдэл хийсэн.
Үндсэндээ Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 550 удаагийн мөнгө завших оролдлого хийсэн байна. Олон удаа энэ сангаас эмнэлэгт эмчилгээ авсан иргэд гарч ирж байгаа. Хулгай хийж байгаа байдлыг цэгцэлсний дараа даатгалын сангаас хэмнэгдсэн хөрөнгөөр эрүүл мэндийн салбарын цалинг нэмнэ гэж тооцсон.
Ирэх жил 15 хувиар буюу 191 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нэмэхээр тооцсон. Үүн дээр нэмээд 2.2 их наядын зарлагатай Эрүүл мэндийн даатгалын сангаас 10 хувь хэмнэхэд 220 тэрбум төгрөг болно. Энэ мөнгөөр эмч нарын цалинг нэмэх боломж гарна.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Эрүүл мэндийн салбарын цалинг хулгайн мөнгө ярьсны дараа нэмэх нь шударга бус явдал байна. Эм, эмнэлгийн хэрэгслүүд дутагдалтай, он дамжсан өрүүдээ нуудаг. Үнэхээр цалин хөлс хүрдэггүй бол ил тод хэлэх хэрэгтэй.
Тоног төхөөрөмж байхгүй, зарим эм эмнэлгийн хэрэгсэл байхгүй эмч нар чинь шоронд явах гэж байна. Бүтэц орон тоог шинэчлэхгүй бол цаашдаа явахгүй.
14:25 2025/11/11
УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
15:15 2025/11/11
Ирэх онуудын төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх үеэр Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудал яригдлаа.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Эрүүл мэндийн салбарын цалинг он гараад 15 хувь нэмнэ гэж байна. Уг нь эмч багш нарын цалинг ядаж 50 хувь нэм гэсэн шаардлага тавьсан. Боловсролын салбарын цалинг 76 хувь нэмсэн. Эрүүл мэндийн даатгалын санд хулгай байна гэсэн, энэ хэзээ шийдэгдэх вэ. Эрүүл мэндийн салбарт эм эмнэлгийн хэрэгсэл дутагдалтай, эмч нарын зарим нь ажлын ачааллаас болоод амь насаа алдаж байна.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Эрүүл мэндийн даатгалын сан дээр хяналт шалгалт явуулсан. Сангийн менежментийг захиран зарцуулдаг албан тушаалтнууд хариуцлагагүй, хайнга үйлдэл хийгдэж байсан нь тогтоогдсон. Үүнээс болоод эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчид буруугүй. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах үүрэг хүлээсэн удирдах албан тушаалтан, хуйвалдсан эмнэлгийн дарга нар үнэхээр харамсалтай үйлдэл хийсэн.
Үндсэндээ Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 550 удаагийн мөнгө завших оролдлого хийсэн байна. Олон удаа энэ сангаас эмнэлэгт эмчилгээ авсан иргэд гарч ирж байгаа. Хулгай хийж байгаа байдлыг цэгцэлсний дараа даатгалын сангаас хэмнэгдсэн хөрөнгөөр эрүүл мэндийн салбарын цалинг нэмнэ гэж тооцсон.
Ирэх жил 15 хувиар буюу 191 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нэмэхээр тооцсон. Үүн дээр нэмээд 2.2 их наядын зарлагатай Эрүүл мэндийн даатгалын сангаас 10 хувь хэмнэхэд 220 тэрбум төгрөг болно. Энэ мөнгөөр эмч нарын цалинг нэмэх боломж гарна.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Эрүүл мэндийн салбарын цалинг хулгайн мөнгө ярьсны дараа нэмэх нь шударга бус явдал байна. Эм, эмнэлгийн хэрэгслүүд дутагдалтай, он дамжсан өрүүдээ нуудаг. Үнэхээр цалин хөлс хүрдэггүй бол ил тод хэлэх хэрэгтэй.
Тоног төхөөрөмж байхгүй, зарим эм эмнэлгийн хэрэгсэл байхгүй эмч нар чинь шоронд явах гэж байна. Бүтэц орон тоог шинэчлэхгүй бол цаашдаа явахгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!