Уншиж байна ...

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ долоо хоногт хөгжлийн бодлогын “Тинк Танк” зөвлөлөө олон нийтэд танилцуулна

ikon.mn
2025 оны 11 сарын 11
ikon.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын санаачилгаар нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудад шинжлэх ухаанд суурилсан, бодит хэрэгцээнд тулгуурласан шийдэл санал болгох зорилго бүхий “Хөгжлийн орон тооны бус зөвлөл” байгуулагдаж байна. Зарим урилга авсан хүмүүс ч өөрсдийн сошиал хуудсанд мэдэгдээд эхэлжээ.

Мэдээж, өнөөдрийг хүртэл олон тооны хороо, зөвлөлийг Засгийн газрууд байгуулж байсан хэдий ч энэ зөвлөл нь орон тооны бус, “Тинк Танк” хэлбэрээр ажиллах ба гишүүд нь намын харьяалал, нас, туршлага харилцан адилгүй мэргэжилтнүүд багтсан нь олны анхаарал татаж байна.

Энэхүү зөвлөл нь нийгэм, эдийн засаг, технологи ба инновац, байгаль орчин, хот төлөвлөлт болон гэр бүл, залуучууд гэсэн таван үндсэн чиглэлээр ажиллах бөгөөд мэдлэг, хандлагаараа салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нийт 20 гаруй эксперт багтсан гэнэ.

“Дарга бүхнийг мэдэх албагүй” гэсэн санааг үргэлж хэлээд байгаа Ерөнхий сайдын хувьд зөвлөлийнхөө гаргасан зоримог шийдэл, саналыг ажил хэрэг болгох томоохон сорилт тулгарах нь гарцаагүй. Олон арван жил яригддаг бодлогын “Тинк танк” жинхэнэ утгаар хэрэгжиж эхлэх бодит үр дүнгийн эхлэл ч байж мэдэх юм.

зураг