Уншиж байна ...

Энэ оны эхний 10 сард экспортын дүн импортынхоос $2.9 тэрбумаар давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарав

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

2025 оны эхний 10 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 21.6 тэрбум ам.доллар болжээ.

Энэ нь 2024 оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллар буюу 5.2 хувиар буурсан дүн болж байна. Экспортын дүн импортынхоос 2.9 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсныг Гаалийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Дээр дурдсан хугацаанд манай улс нийт 12.3 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг экспортолсон бөгөөд бүтцийг нь харвал

  • 37 хувь нь зэсийн хүдэр, баяжмал
  • 35.4 хувь нь чулуун нүүрс
  • 7.5 хувь нь боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт байна.
зураг
 

Энэ оны эхний 10 сард 65 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх жилийн мөн үеэс 1.4 хувиар буурсан байна. Мөн 1.9 сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 29.1 хувиар буурчээ. Харин төмрийн хүдрийн экспорт өмнөх жилээс 18.5 хувиар өсөж, 7.22 сая тонн болов.

2025 оны эхний 10 сард экспортолсон

  • хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, түүхий нефть, чулуун нүүрсийг 100 хувь БНХАУ-д;
  • зэсийн баяжмал, хүрэн нүүрсний 99.9 хувийг БНХАУ-д;
  • самнасан ноолуурын 82.9 хувийг БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 81.7 хувийг эзэлж байна.