Уншиж байна ...

АмЧам Монгол 11-р сарын хэлэлцүүлгээ “Монгол Улсын 2026 оны эдийн засгийн дараагийн бүлэг” сэдвээр зохион байгуулав

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 11 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (“АмЧам Монгол”) 2025 оны 11-р сарын 7-ны өдөр “Монгол Улсын 2026 оны эдийн засгийн дараагийн бүлэг” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

зураг
 

Энэ удаагийн хэлэлцүүлэгт зочин панелистууд болох Цэрэнпилийн Халиун, Монцемент ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Жахан Шамсиев, ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч, Бат-Ирээдүйн Анар, ЭЗХЯамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга, Мартино Пелли, АХБ-ны Монгол дахь газрын Улс хариуцсан ахлах эдийн засагч, Эдийн засгийн ухааны доктор нар оролцож, 2026 оны эдийн засгийн төлөв байдал, таамгийн талаар АмЧам-ын гишүүдэд танилцууллаа.

Уг хурлыг АмЧам Монголын гүйцэтгэх захирал О.Адьяа удирдан явуулав.

АХБ-ны Монгол дахь газрын Улс хариуцсан ахлах эдийн засагч, Эдийн засгийн ухааны доктор Мартино Пелли хурлыг нээж, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, хүчин зүйлсийн талаар товч танилцуулга хийлээ. Панелистууд санаа зовниулж буй олон асуудлуудын талаар өөрсдийн байр суурийг илэрхийлэхийн зэрэгцээ ахиц гаргасан алхам хийгдэж буйг мөн онцлов.

зураг
 

АмЧам Монголын гүйцэтгэх захирал О.Адьяа хуулийн уялдаа холбооны талаар хэлэхдээ “Их удаан хугацаанд яригдаж буй хэд хэдэн хуулийн шинэчлэл байгаа. Сүүлийн хоёр жил ярьж суусан Ашигт малтмалын тухай хууль, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, сүүлд эдгээр дээр нэмэгдээд эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль гэх мэт хувийн хэвшил, бизнесийн орчинд өндөр нөлөөтэй хуулиудыг удаалгүй батлах, цаашлаад хоорондын зүй тогтол, харилцан уялдааг хангаж ажиллах шаардлага тулгамдаж байна” гэлээ. Түүнчлэн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогууд нь заримдаа хувийн хэвшлийг нэг гараараа дэмжиж, нөгөө гараараа хааж байгаа мэт явдал нь бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт үл ойлголцол үүсгэж байгаад сэтгэл зовниж байна гэв.

зураг
 

Монцемент ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Халиун уулзалтын үеэр хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр “Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хөрөнгө оруулалтын тухай хуульд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор импортоор оруулж ирэх тодорхой нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн татварын (гаалийн, НӨАТ-ын г.м.) хөнгөлөлт эдлэх заалттай боловч татварын тухай хуульд энэ талаар зохицуулалт тодорхой биш учраас ихээхэн хохирол амсах, цаашлаад ТӨХК-иудад ялгавартай уг хөнгөлөлтийг олгодог нь хөрөнгө оруулагч нарт эдийн засгийн төдийгүй, итгэл үнэмшлийн хохирол авч ирж байна гэж онцлов.

зураг
 

ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев, ирэх жилүүдэд Монгол улсад эдийн засаг өсөх, эерэг боломжууд олон байгаа гэж харж байна. Улсын эдийн засагт эзлэх хувийн хэвшлийн үүрэг, оролцоог Засгийн газар илүү сайн ойлгож, илүү сайн боломжийг бий болгож чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Хэдийгээр Moody's, Fitch Ratings зэрэг олон улсын зээлжих зэрэглэл, үнэлгээг тогтоох агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг тогтвортой байлгаж байгаа ч улс төрийн тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдын санааг зовоосон асуудал хэвээр. Энэ жил засгийн газар хоёр ч удаа итгэл үзүүлэхгүй байх саналтай тулгарсан нь засаглалын хямрал  ноцтой байгааг илтгэж байна гэж хэлж болно. Дэлхийн банк 2026 онд Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 5.6 хувь, ЕСБХБ 5.5 хувь, Азийн хөгжлийн банк 5.7 хувь гэж таамаглаж байгаа бөгөөд сүүлийнх нь экспортын бууралт, өндөр инфляцын нөлөөлөлтэй холбоотой. Засгийн газар, хөгжлийн түншүүд болон хувийн хэвшлийн байнгын хамтын ажиллагаа нь тогтвортой байдал, итгэлцэл, тогтвортой хөгжил цэцэглэлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.

АмЧам Монголын 2025 оны хаалтын хэлэлцүүлэг ирэх жилийн эдийн засгийн төлөв байдал, саад бэрхшээл, боломжуудын талаар гишүүдийн хамтаар хэлэлцэв.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.