“Hipay” нь БНХАУ-ын Ant group-ийн Alipay+ -аар дамжуулан дэлхийн 14 улсын 16 цахим хэтэвчээс Монгол Улс дотроо төлбөр хүлээн авах боломж бүрдлээ. Тодруулбал:
Hipay-ын мерчантууд БНХАУ-ын Alipay+, БНСУ-ын Tosspay, N Pay, kakaopay, Сингапурын CHANGI Pay, OCBC Bank, Тайланд K+, true money, Казахстан Kaspi.kz, Малайзын bigpay, Touch n GO, Филиппин G Cash зэрэг цахим хэтэвчээр төлбөр хүлээн авах юм байна.
Өөрөөр хэлбэл төлбөр тооцоогоо тухайн улсын дээрх хэтэвчүүдээс монгол төгрөг рүү хөрвүүлэн хүлээн авах давуу талтай юм.
2023 онд БНХАУ-ын “Ant Group” “Alipay Plus” үйлчилгээндээ азийн тэргүүлэгч 10 цахим хэтэвчийг нэвтрүүлсний нэг нь Монгол Улсаас Hipay аппликейшн бөгөөд дээрх хамтын ажиллагааны үр дүнд монголчууд БНХАУ, БНСУ, Малайз, Казахстан, Тайланд зэрэг дэлхийн 40 улсад төлбөр тооцоогоо хормын дотор төлөх боломж нээгдэж байсан юм. Харин энэ удаад ийнхүү Hipay дэлхийн 14 улсын 16 e-wallet-аас төлбөр хүлээн авдаг боллоо.
Хэрвээ та дээрх үйлчилгээнд нэгдэж, хамтран ажиллахыг хүсвэл Hipay-д хандахад нээлттэй юм байна.
Холбоос линк:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!