Уншиж байна ...

"Өнөөдөр нийт нутгаар хүйтэрч, зам, даваа гүвээ мөстөлттэй байхыг анхааруулж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас өнөөдөр нийт нутгаар хүйтэрч, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа.

Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор,

Завхан, Заг, Байдраг голын эхээр -9...-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус, бусад нутгаар -4...+1 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч -5...-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч -8...-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.

Арваннэгдүгээр 9-13-ны цаг агаарын урьдчилсан төлөв:

11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -9…-14 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -5…-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ