Уншиж байна ...

ФОТО: Төсөв батлах хугацаа хоолойд тулсан ч талцаж хэрэлдсээр өдрийг барж буй УИХ

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүний санаачилсан Ухаа худаг болон оффтейк гэрээнүүдийг шалгах түр хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. 

Энэ асуудлаар гурвантай санал хураалт явуулсан ч дэмжлэг авч чадаагүй. Гэвч хуралдаан даргалагч санал хураалтын дүнг уншиж танилцуулсныхаа дараа алх цохиогүй байсан гэдэг үндэслэлээр уг асуудалд завсарлага авч, хойшлуулав. 

Үүнээс болж гишүүд маргалдаж, хянан шалгах түр хороо байгуулахыг эсэргүүцсэн гишүүд хуралдааны танхимыг орхин гарсан. Ингэснээр үргэлжлүүлэн хэлэлцэх ёстой байсан ирэх оны төсвийг үдээс хойших хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм.

Төсвийн тухай хуулиар ирэх оны төсвийг есдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлж, арваннэгдүгээр сарын 15-наас өмнө эцэслэн баталсан байх ёстой. Мөн энэ жилээс эхлэн төсвийг таван үе шаттайгаар хэлэлцэж эхэлсэн. Гэвч өнөөдрийн /2025.11.7/ байдлаар буюу төсөв батлах хугацаа дуусахад долоохон хоног үлдээд байхад төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг арай гэж эхлүүлж байна. 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг