Өчигдөр шөнө Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуулд 14 мм буюу хамгийн их цас оржээ
Өнгөрсөн хоногт ажиглагдсан цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тойм мэдээг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
11 дүгээр сарын 06-ны өдөр
- Баянхонгор аймгийн зүүн хэсгээр 2.0-9.0 мм,
- Баянхонгорт 9.0 мм,
- Галуутад 6.0 мм,
- Богд, Баянлиг, Жинст 7.0 мм,
- Жаргалант, Баянговь, Эрдэнэцогтод 6.0 мм,
- Өвөрхангай аймгийн өмнөд болон хойд хэсгээр 3.0-6.0 мм, үүнээс хамгийн их нь Богд, Нарийнтээл, Хайрхандулаанд 6.0 мм их цас орж цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
11.06-07-нд шилжих шөнө
Өвөрхангай аймгийн нутгаар 0.6-12.0 мм, үүнээс хамгийн их нь Баянголд 12.0 мм, Өлзийт 9.0 мм,Арвайхээр 8.0 мм, Төгрөг 7.0 мм, Булган аймгийн нутгаар 4.0-15.0 мм, үүнээс хамгийн их нь Рашаант 15.0 мм, Бүрэгхангай 14.0 мм, Гурванбулаг 12.0 мм, Булган 10.0 мм, Дашинчилан 9.0 мм, Сэлэнгэ аймгийн нутгаар 3.0-14.0 мм, үүнээс хамгийн их нь Орхон, Орхонтуулд 14.0 мм, Баруунбүрэнд 8.0 мм, Зэлтэрт 7.0 мм, Хушаат 6.0 мм, Төв аймгийн нутгаар 0.3-11.0 мм, үүнээс хамгийн их нь Эрдэнэсант, Дэлгэрхаанд 11.0 мм, Заамарт 10.0 мм, Дундговь аймгийн нутгаар 1.0-13.0 мм, үүнээс хамгийн их нь Дэлгэрхангай 13.0 мм, Хулд 11.0 мм, Адаацагт 10.0 мм, Сайхан-Овоод 8.0 мм ахиухан хэмжээний их цас орж, цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


