ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотод салхины хурд зарим үед 18-24 м/с хүрч ширүүсэж цасан шуурга шуурч байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 11 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод шөнийн 04:39 цагаас эхлэн цас орж, салхины хурд зарим үед 18-24 м/с хүрч ширүүсэж цасан шуурга шуурч байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Өнөөдөр Улаанбаатарт  үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0 градус орчим байна.  

Хагас хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:

7-ны өдөр Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний цас орно.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

7-ны өдөр Төв, Сэлэнгийн зүүн, Дархан-Уул, Дорнодын нутгаар их цас орно.

7-ны өдөр Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

7-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж, 7-8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхитай байхыг онцгойлон анхааруулж байна.