ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хөшигийн хөндий чиглэлийн хурдны замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээлснээр өнөөдөр өглөөний 07:00 цагийн байдлаар Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн тууш замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. 

Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлд тэнгэр бүрхэг, цас орж байгаа ч зам даваа саадгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа бол Дархан-Сүхбаатар чиглэлд цас шүүрдэж, цэвэрлэхээр цасны машин гарчээ.

зураг
 

Өнөөдөр/2025.11.07/:

  • Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний цас орно.
  • Төв, Сэлэнгийн зүүн, Дархан-Уул, Дорнодын нутгаар их цас орно.
  • Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурна.

07:00 цагийн байдлаар улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээгээр 23 чиглэлд 39 тээврийн хэрэгслээр 875 зорчигч зорчиж байна. Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймгуудын нутгийн зарим хэсгээр цас их хэмжээгээр орж, халтиргаа гулгаа үүссэн байна. Орхон, Төв, Дундговь аймгуудын нутгаар цас орж байна. Бусад нутгаар тогтуун тээвэрлэлт хэвийн.

Иргэд та бүхэн хол замд гарахдаа цаг агаарын нөхцөл байдлаа харж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаарай гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс сэрэмжлүүллээ.