Уншиж байна ...

Ж.Чинбүрэн: ЭМДС бүгдийг даана гэдгээ болино

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдтэй уулзжээ. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ЭМД-ын сангийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өгснийг ЭМЯ-наас мэдээллээ. 



Засгийн газраас 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор 2026 онд бэлтгэл ажлаа сайтар төлөвлөн хийх нь чухал.

Юуны түрүүн ЭМД-ын сангийн гажуудсан тогтолцоог бүрэн шинэчлэх, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг дараах саналуудыг тэрбээр хэлсэн байна. 

Үүнд:

  1. ЭМДС бүгдийг даана гэдгээ болих. 2026 оны нэгдүгээр сараас хамтын төлбөрийг тодорхой гаргаж, тарифын үнийг нэмэгдүүлж, гүйцэтгэл нь эмнэлэгтээ өгөөжтэй очдог болгоход анхаарах,
  2. ЭМД-ын сан аль нэг газрын харьяа биш, тусдаа бие даасан сан байя. Энэ бол төсвийн байгууллага биш. Иймд бие даасан институц байхад туслах,
  3. ЭМД-ын сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг 2026 онд багтаан батлуулах,
  4. Даатгалын нэхэмжлэлийн хяналтын тогтолцоог сайжруулах, Даатгалын нэхэмжлэлийг хянадаг тусдаа агентлагтай болох боломжийг эрэлхийлж 2026 оны эхний улиралд багтан ажлын хэсэг гаргаж туршлага судлах,
  5. ЭМДҮЗ-ийн бүтцэд өөрчлөлт хийх. Аль болох даатгуулагч, ажил олгогч талаас төлөөлөл оруулахад анхаарах,
  6. ЭМДҮЗ-ийн Техникийн зөвлөлийг илүү мэргэжлийн, хүчтэй болгож цалингийн асуудлыг төсөвт тусгаж өгөх болон бусад дэмжлэг шаардлагатай саналуудын талаар гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч ярилцжээ.