Уншиж байна ...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Өвөрхангай, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр их хэмжээний цас орно

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 11 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөө шөнө Өвөрхангайн нутаг, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, маргааш Төв аймаг, Хэнтийн нутгаар их хэмжээний цас орохыг цаг уурын байгууллага болон Онцгой байдлын газраас сэрэмжлүүлээд байна. 

Иймд цаг агаарын мэдээ, мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангаж, хол, ойрын замд гарахгүй байх зэргээр урьдчилан сэргийлэхийг зөвлөв. 

Өнгөрсөн оны 11-р сарын эхээр болсон их цасны үеэр урьд өдөр нь маш сайхан дулаахан байсан ч маргааш нь гэнэт их хэмжээний цас орж, шуурсантай холбоотойгоор өвөлжөөндөө бууж амжаагүй байсан малчид их цасанд дарагдсан, осгож гэмтсэн тохиолдол олон гарсан гэдгийг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлээд байгаа юм.  

Их цас өнөө оройноос эхэлж 7, 8-нд үргэлжлэн орно. Гол эрчим нь 11-р сарын 7-ны өдрөө төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойгуур, 7-8-нд шилжих шөнөдөө зүүн нутгийн хойгуур гараад өнгөрнө.