Уншиж байна ...

Замын ажил хийж байсан хүнийг автомашинаар мөргөөд зугтсан этгээдийг олж тогтоожээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 1 иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай, А-г олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс анхаарууллаа.