Уншиж байна ...

Булганы Рашаантад хамгийн их буюу 19 см цасан бүрхүүл тогтжээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 11 сарын 7
IKON.MN
Зураг зураг
ЦУОШГ

Цас орсон бүс нутгаар 0.1-19см зузаан цасан бүрхүүл тогтоод байгааг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

2025 оны 11 дүгээр сарын 07-ны өглөөний 08:00 цагийн цаг уурын өртөө харуулуудын мэдээгээр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр 0.1-19.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хамгийн их нь Булганы Рашаант 19.0 см, Дашинчилэн 18.0 см, Төв аймгийн Заамар, Сэлэнгийн Орхон 16.0 см, Увсын Цагаанхайрхан, Өвөрхангайн Баянгол 14 см, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ 13.0 см, бусад нутгаар 1.0-12.0 см цасан бүрхүүлтэй байна.