Уншиж байна ...

Ерөнхий сайд Г.Занданшатар ЭМДС-гийн өр төлбөрийг барагдуулж, хөрөнгө завшсан байж болзошгүй этгээдүүдийг шалгуулах үүрэг өгөв

Редакцын бус нийтлэл
2025 оны 11 сарын 5
Редакцын бус нийтлэл
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн /2025.11.5/ хуралдаанаас Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын даргаар Ц.Батбаатарыг томилох шийдвэр гаргасан

Сар бүр нийт 2.1 сая нэхэмжлэл ЭМДЕГ-т хянуулахаар ирдэг ч мөнгөн дүнгийн ердөө 35 хувьд хяналт хийдэг нь Эрүүл мэндийн даатгалын сан өр төлбөрт баригдах шалтгаануудын нэг болжээ. Хуурамч нэхэмжлэл үүсгэж, сангийн хөрөнгө завших, илүү санхүүжилт авахыг завдсан зэргээр нэхэмжлэлийн хяналтаар 2023-2025 онд 229 мянга гаруй алдаа, зөрчил илрээд байна.

Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатар тус сангийн санхүүгийн харилцааг эрүүл болгох, өр төлбөрийг барагдуулах, хөрөнгө завшсан байж болзошгүй этгээдүүдийг шалгуулах үүрэг даалгаврыг ЭМДЕГ-ын шинэ дарга Ц.Батбаатарт өглөө.

ВИДЕО ҮЗЭХ: