Өнгөрсөн найман сарын хугацаанд Монгол Улсын 11,000 гаруй иргэн цахимаар ₮12,852,990,665 /12.8 тэрбум төгрөг/ залилуулж хохирсныг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас мэдээлсэн билээ.
Харин ЦЕГ-аас өгсөн мэдээллээр энэ онд монголчууд нийт 53 тэрбум төгрөгийг залиланд алджээ. Үүн дотроо цахим залилангийн хохирлын мөнгөн дүн 12.8 тэрбум төгрөгийг эзэлж байгаа юм.
Харамсалтай нь мөнгөө алдсан иргэдийн тоо буурахгүй байна.
Иргэд хуурамч зар мэдээлэлд итгэж, үл таних этгээдийн данс руу мөнгөө шилжүүлж хохирсоор.
График: Хохирлын мөнгөн дүн /тэрбум төгрөгөөр/
Графикийн тайлбар: Энэ оны эхний найман сард 12.8 тэрбум төгрөгийн хохиролтой 2,048 хэрэг бүртгэгдэж, нийт хохирлын 31.9 хувь буюу 4.1 тэрбум төгрөгт хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалт тогтоожээ.
Харин өнгөрсөн онд цахим залилангаас үүдэн иргэдэд 13.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд 649 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн дүн мэдээ байна.
Цахим залиланд хохирогчдын тоон мэдээлэл:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!