Өнөөдөр Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор нойтон цас, цас орохыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Мөн Арваннэгдүгээр сарын 7-8-ний өдрүүдэд Архангайн баруун, Дундговь, Баянхонгор, Хэнтийн хойд, Өвөрхангайн, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн ихэнх сумдын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, цас үргэлжлэн орж, 15-20 см зузаан, гуу жалгандаа үүнээс илүү зузаан цасан бүрхүүл тогтож малын бэлчээрлэлтэд ялангуяа бог малын бэлчээрлэлтэд хүндрэл учруулах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулаад байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!