ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/05-НД НИЙТЛЭГДСЭН
Улсын хэмжээнд 278 вагон дизелийн түлш, 51 вагон АИ-92 шатахуун байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2025 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 09:00 цагийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 367 вагон цистерн нефтийн бүтээгдэхүүн байна.
Үүнээс:
- Дизелийн түлш – 278 вагон
- АИ-92 автобензин – 51 вагон
- Пропан – 11 вагон
- Керосин – 1 вагон
- Бутан – 15 вагон
- Шингэрүүлсэн хийн (LPG) газ – 11 вагон тус тус байна.
Мөн Замын-Үүд боомтод БНХАУ-аас импортоор орж ирж буй Евро-5 стандартын 45 вагон цистерн авто бензин шилжүүлэн ачиж байна. Үүнээс 8 вагон Улаанбаатар хот руу хөдөлсөн байна.
Эх сурвалж: Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
