"Ирэх онд нийслэлийн зургаан дүүрэгт унадаг дугуйн 78 километр зам барина"
Нийслэл хотын зургаан дүүрэгт хоёр жилийн хугацаанд буюу 2026-2028 онд нийт 253 километр урт дугуйн зам барихаар төлөвлөжээ.
Үүнээс 2026 онд нийт 78.5 километр дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж, Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барина гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Харин энэ онд 54.2 км урт, 205,414 ам.метр талбай бүхий унадаг дугуйн болон явган хүний замын 14 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд 73,410 ам.метр талбайг угсарч, нийт ажлын явц 41 хувьд хүрчээ. Тухайлбал “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас 11,770 ам.метр талбайд дугуйн зам, явган замын ажлыг гүйцэтгэж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 101.7 километр дугуйн замтай байна. Дугуйн замын нийт уртыг 2040 онд 1,677 километрт хүргэхээр төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

