Уншиж байна ...

УИХ-ын гишүүн Х.Булгантуяатай холбоотой асуудал яригдсан үед нь АН-ын бүлэг тодорхой байр суурийг илэрхийлнэ гэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 11 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Ардчилсан Намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой асуудалд байр сууриа нэгтгэжээ.

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар дүгнэлтээр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Энэхүү дүгнэлтийг маргааш буюу Лхагва гарагт Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор тус тус хэлэлцэх юм. 

Цэцийн дүгнэлт нэгэнт эцсийн учир УИХ хүлээн авахгүй байх боломжгүй. Харин Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр Х.Булгантуяа гишүүнийг эгүүлэн татах асуудал энэ үеэр хөндөгдөх 

Энэ талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл “Үндсэн хуулийн цэцийн аравдугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтийг даган биелүүлж, хүлээн зөвшөөрч ажиллах нь зүйтэй гэдэг дээр АН-ын бүлэг зарчмын байр суурьт хүрлээ. 

Х.Булгантуяа дэд даргатай холбоотой асуудал маргаашийн чуулганд ямар томьёоллоор орж ирэхийг мэдэхгүй байна. Орж ирээд, асуудал яригдсан үед бүлэг ээлжит бусаар хуралдаж, тодорхой байр суурийг илэрхийлнэ. Лхагва гарагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ гэсэн байгаа. Үүнд ямар асуудал багтаж байгааг сайн мэдэхгүй байна.

Дараа дараагийн шийдвэрүүдээ Үндсэн хуулийн зарчим дээр тулгуурлаж гаргах болно" гэв. 

АН-ын бүлгээс гаргасан мэдэгдэл

зураг