ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/04-НД НИЙТЛЭГДСЭН
Улсын хэмжээнд нийт 92 вагон АИ-92 шатахуун байгаагаас 46 вагон нь буулгалтын өртөөнүүдэд байрлаж байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2025 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 92 вагон АИ-92 авто бензин байна.
Үүнээс нийт 46 вагон нь буулгалтын өртөөнүүдэд байрлаад байна.
Үүнд:
- Сүхбаатар өртөө – таван вагон /Толгойт өртөө рүү буулгах зориулалттай/
- Дархан-1 өртөө – таван вагон
- Дархан-2 өртөө – хоёр вагон
- Рашаант өртөө – найман вагон
- Толгойт өртөө – 12 вагон
- Улаанбаатар өртөө – 19 вагон.
Мөн Сүхбаатар өртөөнөөс хөдөлж, буулгалтын өртөөд рүү чиглэж буй 41 вагон замд байна.
- Улаанбаатар өртөө рүү – 2 вагон
- Толгойт өртөө рүү – 39 вагон
- Замын-Үүд өртөөнд 45 вагонцистерн АИ-92 төрлийн авто бензин орж ирээд байна гэж Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
