Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МБШУҮЭХ)-ноос Боловсролын Яамтай байгуулсан нэмэлт хэлэлцээрийн үр дүнг мэдээлж байна.
Боловсролын сайд П.Наранбаярын хэлснээр талууд 2026 оны эхнээс үндсэн цалинг 2,226,000 төгрөг, оны эцэст 2,800,000 төгрөгт хүргэхээр санал нэгдэж гэж буй.
МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл "Улс орон даяар боловсролын 720 байгууллагын 40 гаруй мянган гишүүн ажил хаялт зохион байгууллаа. Ажлын 13 хоног ажил хаялтад оролцсон боловсролын салбарын нийт багш ажилтан та бүхэндээ эв нэгдлээ илэрхийлсэнд талархаж байна.
Мөн сурагчид, эцэг эхчүүддээ хүлээцтэй хандаж, биднийг үр дүнд хүртэл дэмжиж байсанд талархаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууддаа мэдээллийг цаг тухай бүрд шуурхай дамжуулан үнэн зөвөөр ойлгуулж ажилласанд талархаж байна.
Хэлэлцээрийн үр дүнд үндсэн цалинг 2026 онд 2.8 сая төгрөгт хүргэхээр боллоо. Энэ бол хүсэн хүлээж байсан хэлэлцээрийн хүрээнд хийгдсэн том амжилт юм. Хамтын хэлэлцээрийг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам албан ёсоор бүртгэж авснаар Засгийн газар, Улсын Их Хурал үүрэг хүлээж байна.
Нэмэлт хэлэлцээрийн хүрээнд
Ажил хаялтыг зогсоох талаар 24 цагийн өмнө мэдэгдэх ёстой. Энэ мэдэгдлийг албан ёсоор та бүхэнд хүргэж байна.
24 цагийн дараа ажил хаялт зогсож, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа эхэлнэ. Бэлтгэл ажил хангагдах ёстой. Сургууль цэцэрлэгийн хоол, үдийн цай бэлтгэх, хүүхдүүддээ мэдэгдэх, эцэг эхчүүдэд уламжлах хугацаа шаардлагатай" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!