Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч S&P агентлаг 2025 оны аравдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B+”-ээс “BB-” болгон ахиулж, төлөвийг тогтвортой гэж үнэллээ.
Энэхүү үнэлгээ нь тус агентлагийн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “BB-” болгон өсгөсөнтэй зэрэгцэн гаргасан шийдвэр бөгөөд Хөгжлийн банкны үнэлгээг улсын зэрэглэлтэй ижил түвшинд шинэчлэн тогтоолоо. Ингэснээр Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дараа “BB-” дээд түвшинд хүрээд байна.
S&P агентлаг нь тайландаа “Хөгжлийн банк нь Монгол Улсын цорын ганц бодлогын банк бөгөөд экспорт-импортын болон Хөгжлийн банкны үүргийг хослуулан гүйцэтгэдэг, төрийн 100 хувийн өмчит байгууллага юм. Тиймээс тус банк нь Засгийн газрын салшгүй нэг хэсэг бөгөөд шаардлагатай тохиолдолд онцгой дэмжлэг авах боломжтой” хэмээн онцолсон байна.
Мөн тус агентлаг нь Хөгжлийн банкийг улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг дэмжих гол бодлогын хэрэгсэл хэмээн тодорхойлж, зээлжих зэрэглэлээ ахиулах үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Энэхүү зээлжих зэрэглэлийн үнэлгээний өсөлт нь Монгол Улсын эдийн засгийн төлөв сайжирч буйг харуулахын зэрэгцээ Хөгжлийн банкны цаашдын гадаад санхүүжилтийн өртгийг бууруулах, олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Хөгжлийн Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!