Уншиж байна ...

Хүн ам, орон сууцны завсрын тооллогод хамрагдах ЗААВАР

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 11 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025" болж байгаатай холбогдуулан хэрхэн тооллогод хамрагдаж мэдээллээ баталгаажуулах талаар зааврыг Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-оос өглөө. 

 

  1. 2025.mn сайтаар орж ТООЛЛОГОД ХАМРАГДАХ товчийг дарна. 

 

зураг
 

 

2.  ДАН системээр нэвтэрнэ. 

 

зураг
 

 

3. Нэвтэрч орсны дараа дараах дөрвөн хэсэг гарч ирэх ба автоматаар бөглөгдсөн хэсэг нь таны төрд байгаа мэдээлэл юм. Хэрэв төрд байгаа зарим мэдээлэл тань зөрөөтэй байвал мэдээллээ өөрчлөөд хадгалаад явахад таны мэдээлэл тооллогод шинэчлэгдээд явах юм байна. 

 

зураг
 
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

 Тооллогын бүх асуултад хариулах шаардлагатай юу? 

- Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 17 дугаар зүйлд Иргэн бүр тооллогын асуулгад үнэн зөв, бүрэн хариулт өгөх ёстой. Хэрэв үгүй бол тооллогын үр дүнгийн чанарт сөргөөр нөлөөлөх, хүн ам, өрхийн бүтэц мэдээлэл алдагдана. 

Оюутнууд хаана тоологдох вэ? 

- Оюутнууд түр оршин суугаа хаягаараа буюу 183 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа хаягтаа тооллогод хамрагдана. 

Хүүхдүүдээс буюу 15-аас дээш насны хүүхдүүдээс хөдөлмөр эрхлэлт, гэрлэлт асууж байна. 

- Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас "Хөдөлмөрийн насны хүн ам" гэдэг нь 15 ба түүнээс дээш настай бүх хүн бөгөөд хөдөлмөрийн зах зээлд оролцох чадвартай гэж үздэг. 

- НҮБ-аас гаргасан Хүн ам, орон сууцны тооллогын зарчим, зөвлөмжид 15 ба түүнээс дээш насныхны дунд гэрлэлтийн байдал /гэрлэсэн, хамтран амьдардаг, салсан, бэлэвсэн гэх мэт/ судлагддаг. 

Emongolia эсвэл интернэтэд нэвтрэх боломжгүй иргэд мэдээллээ хэрхэн баталгаажуулах вэ? 

- Харьяа баг, хороон дээрээ очоод Хүн ам, өрхийн мэдээллийн сан дээрээ өөрийн мэдээллээ шинэчилж болно. 

Мэдээллийн аюулгүй байдалд хэрхэн анхаарч байгаа вэ? 

- ҮСХ 2024 онд мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO27001 стандартыг нэвтрүүлсэн. Уг стандартын дагуу мэдээлэл татаж авахаас эхлээд цуглуулах, боловсруулах бүх шатанд стандартын дагуу хийж байгаа. Иймд иргэд мэдээллээ алдахаас айх хэрэггүй. Хуулийнхаа хүрээнд хувийн мэдээллийг гадагш задруулахгүй. 

ВИДЕО: