Өчигдөр Цахилгаан станц орчимд РМ10 тоосонцор АЧС-аас 4.3 дахин их байжээ
Өчигдөр буюу 11 дүгээр сарын 2-ны өдрийн агаарын чанарын мэдээг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
хүхэрлэг хий (SO2) нь 7-62 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэг 1-р хороолол орчим 62 мкг/м3 буюу АЧС-аас 1.2 дахин их байна.
Азотын давхар исэл (NO2) нь 22-67 мкг/ м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэг:
- 5 буудал орчим 67 мкг/м3 буюу АЧС-аас 1.3 дахин их,
РМ10 тоосонцор нь 27-435 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэг:
- Цахилгаан станц орчим 435 мкг/м3 буюу АЧС-аас 4.3 дахин их,
РМ2.5 тоосонцор нь 4-46 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэг:
- Зурагт орчим 46 мкг/м3 буюу АЧС-аас 1.2 дахин их,
Нүүрстөрөгчийн дутуу исэл (СО) нь 330-2311 мкг/м3, бүх цэгүүдэд АЧС-аас даваагүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
