ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/01-НД НИЙТЛЭГДСЭН
Замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэнийг урамшуулах журам болон цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжиж эхэллээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Улаанбаатар хотод өнөөдрөөс/2025.11.01/ эхлэн дараах хоёр зохицуулалт үйлчилнэ.
- Явган хүний зам болон автобусны буудал дээр, авто замын нэгдүгээр эгнээг хааж түр, удаан зогссон, автомашинаа зогсоолд бусдын хөдөлгөөд саад болохоор байрлуулсан зөрчлийг иргэд зургаар баталгаажуулан 102 аппликэйшнээр ЗХУТ-д илгээвэл урамшуулал олгоно.
Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 10-20 хүртэлх хувийг иргэнд 11, 12 дугаар сарын урамшууллыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны дотор, 2026 оны 1, 2, 3 дугаар сарын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор нэг удаа олгох журам хэрэгжиж эхэлж байна.
- Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах зохицуулалт өнөөдөр оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл үйлчилнэ. Энэ хугацаанд 220В-ын сүлжээнд холбогдсон бол 1,500 кВт.ц хүртэлх, 380В-ын сүлжээний 3,000 кВт.ц хүртэлх хэрэглээг 100% хөнгөлнө. Шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг хамруулах юм байна.
Харин эдгээр хэмжээнээс хэтэрсэн хэрэглээг 50% хөнгөлнө. Энэхүү зохицуулалт 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
