Хятадын төмөр зам 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн техникийн шалтгааны улмаас Хөх хот-Улаанбаатар чиглэлд аялуулж байсан зорчигчийн вагонуудаа зогсоохоор болжээ.
Үүнтэй холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Хятадын төмөр замын Хөх хотын вагоны тасалбар худалдаалалтыг зогсоож, урьдчилан тасалбар авсан зорчигчдод тасалбарын үнийг шимтгэлгүй буцаан олгохоор болсон байна.
Харин УБТЗ-ын Улаанбаатар - Хөх хот чиглэлийн вагон цагийн хуваарийн дагуу аялна.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!