Уншиж байна ...

Цэцийн дүгнэлтийг үндэслэж УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг ​​​​​эгүүлэн татах эсэх асуудлыг санал хураалтаар шийднэ гэв

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:39 2025/10/31

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг үүрэгт албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр болсон. 

МАН-ын бүлгийн зүгээс Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийг үндэслэн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг албан тушаалаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж байгаа юм.

Тэгвэл өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд "Үндсэн хууль зөрчсөн" гэж дүгнэсэн УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг дэвшүүлэв. Энэ үеэр эрх баригч МАН болон сөрөг хүчин АН-ын бүлгийн гишүүдийн дунд мэтгэлцээн өрнөлөө.

Тухайлбал УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: УИХ-ын гишүүн Х.Булгантуяа гэж байгаа, дэд дарга гэж байхгүй. Тэгэхээр Үндсэн хууль зөрчиж, өргөсөн тангаргаасаа няцсан Х.Булгантуяа гэдэг хүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхгүй бол Үндсэн хууль зөрчинө. 

Үүний хариуд УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Үндсэн хуулийн 66 дугаар зүйл дээр Үндсэн хуулийн цэц дөрвөн асуудлыг хянан шийдвэрлэдэг. Түүний хоёрыг нь хянан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл тогтоол болон УИХ-ын гишүүнийг Үндсэн хууль зөрчсөн гэсэн. 

Түүнээс гадна огцруулах үндэслэлтэй байгааг Үндсэн хуулийн цэц тусдаа шийддэг. Энэ асуудлыг Цэц шийдээгүй, огцруулах үндэслэлтэй гэдэг дүгнэлт гаргаагүй. Энэ танхимд тус асуудлыг ярих ёсгүй. Үндсэн хууль зөрчсөнтэй холбоотой үр дагаврыг ярих ёстой. Үр дагаврыг манайх бүлгээрээ ярилцаад шийдвэрлэсэн асуудлаа оруулж ирлээ. 

Хэрэв Үндсэн хууль зөрчсөн гэж байгаа бол 71 гишүүн энэ томьёоллоор санал өгсөн. 71-үүлээ Үндсэн хууль зөрчсөн. УИХ-ын дэгийн тухай хууль дээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол тэр санал хураалтад албан ёсоор оролцохгүй болохоо мэдэгдэж гарах үүрэгтэй. 

Энэ танхимд байгаа нэг ч гишүүн тэгж хэлээгүй. Бүгдээрээ цахимаар Үндсэн хууль зөрчсөн гэж хэлсэн. Бүгдээрээ гадна гараад попорсон. Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа та нар бүгдээрээ Дэгийн тухай хуулиар гарахгүй яасан юм. Хэн ч гараагүй.

Улсын Дээд шүүхийн шийдвэр биелүүлж байгаа хүн танай нам дотор байгаа юм уу. Бүлгийнхээ шийдвэрийг биелүүлж байгаа хүн танай намд байна уу. Ийм сөрөг хүчин байдаг уу. Хэрэв сөрөг хүчин шиг байсан бол парламент ийм байдалд орохгүй. Та нар эрх ашгийн нэгдэл, хуйвалдаан.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Х.Булгантуяа дэд дарга маш өндөр боловсролтой, туршлагатай. Харамсалтай нь МАН хоёр хуваагдчихаад нэг хэсэг нь Үндсэн хууль зөрчүүлчихсэн. Нөгөө хэсэг нь битгий зөрчөөч гээд амаа цуцтал хэлсэн. Үндсэн хууль зөрчүүлэхээр дарамталсан. 80-тай утаснаас "дүүжилнэ шүү, наад хоёр огцруул" гэж мессэж ирсэн. 

Танай бүлгийн шийдвэр бүх зүйлийг шийдэд явбал цөөнх байх хэрэг байна уу. Х.Баасанжаргал гишүүн тусад нь буюу Үндсэн хууль зөрчсөн эсэх дээр Х.Булгантуяа дээр шийдвэр гаргах ёстой гэсэн бол үгүй. Нэгэнт Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол эгүүлэн татах эсэхийг шийднэ гэсэн байгаа.

МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: УИХ-ын гишүүн бол ард түмний мандат. УИХ-ын дэд дарга бол УИХ-д бүлэгтэй улс төрийн хүчнүүд санал оруулж томилуулдаг. Тиймээс МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг ажлын туршлага чадамжийг нь үнэлж дэд даргаар томилсон.

Үндсэн хуулийн цэц зөрчил гаргасан байна гэж дүгнэлээ. Тиймээс намын бүлэг өөрийнхөө дэмжлэг үзүүлсэн албан тушаалаас нь огцруулж байна. Энэ асуудал УИХ дээр байнгын хороогоор ордоггүй. Намын бүлгийн санал чуулган дээр танилцаад асуудал шийдэгддэг. Нэгэнт МАН бүлэг өөрийнхөө дэд даргыг огцруулсан бол УИХ-ын дэд даргыг томилох нэр дэвшүүлэлтээ хийж, УИХ-д өргөн мэдүүлсэн.

Цэцийн дүгнэлтэй холбоотой асуудал бол УИХ-ын өөрийнх бүрэн эрхийн асуудал. Тиймээс намын бүлэг санал оруулах эрхгүй. Бид тухайн хүнд үзүүлсэн улс төрийн дэмжлэгээ ярьж байна.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Эхлээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэж Х.Булгантуяаг дэд даргаас нь огцруулах асуудлыг хэлэлцье. Цэцийн дүгнэлтийг УИХ зөвшөөрөхгүй бол ямар нэгэн шийдвэр гарахгүй. Х.Булгантуяаг аваад үлдэх эсэх нь санал хураалтаар шийдэгдэнэ. Эхлээд УИХ-ын дэд даргыг огцруулах, дараа нь дэд дарга сонгох, дараа нь бүрэн эрх шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.

14:11 2025/10/31

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай
  • Улсын Их Хурлын асуулгын цаг
  • УИХ-ын дэд даргыг огцруулах эсэх болон сонгох асуудал

шууд үзэх:

https://www.facebook.com/100064382633728/videos/1909567469903408