Рио Тинто групп Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээ эхлүүллээ

Монгол Улс, Улаанбаатар хот. Рио Тинто групп Монгол Улсын Засгийн газартай Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувь, менежментийн үйлчилгээний төлбөрийн асуудлаар хэлэлцээ эхлүүллээ.
Энэхүү хэлэлцээгээр 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувьтай холбоотой шийдэлд хүрэхийг эрмэлзэж байна.
Оюу толгой нь дэлхийн тэргүүлэх зэсийн уурхайнуудын нэг болох хөгжлийн замдаа гарсан энэ чухал үед бид зах зээлийн зарчимд тулгуурласан, харилцан ашигтай үр дүн гаргахын төлөө Монгол Улсын Засгийн газартай нээлттэй, тууштай хамтран ажиллах болно хэмээн Рио Тинто группээс мэдэгдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
