ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/31-НД НИЙТЛЭГДСЭН
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаар Г.Арсланхуягийг томилжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын дарга Т.Сүхболдыг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлж, бригадын генерал Ж.Болдыг шинээр томилсон юм.
Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хурлаар орж томилогдсон бригадын генерал Ж.Болд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаар цагдаагийн хурандаа Г.Арсланхуягийг томилсон байна.
Г.Арсланхуяг нь тус албан томилогдохынхоо өмнө Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны даргаар ажиллаж байв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
