11 дүгээр сард автозамын хилийн боомтууд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болон Улс Тунхагласны өдрөөр түр хаана
Хилийн боомтуудын 2025 оны арваннэгдүгээр сарын ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.
Даян, Байтаг авто замын боомтууд 11 дүгээр сард ажиллахгүй.
Монгол-Оросын автозамын хилийн боомтын Ханх, Тэс, Боршоо, Арцсуурь, Ульхан, Цагааннуур, Эрээнцав- 11 дүгээр сарын 21 Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, 11 дүгээр сарын 26-ны Бүгд Найрамдах Улс Тунхагласан өдөр, Оросын Үндэсний эв нэгдлийн өдөр 11 дүгээр сарын 3, 4-нд түр хаана.
Монгол-Хятадын автозамын хилийн боомтын Замын-Үүд, Замын-Үүд /Ачаа тээврийн терминал/, Булган, Баянхошуу, Хавирга, Сүмбэр, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт 11 дүгээр сарын 21 Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, 11 дүгээр сарын 26-ны Бүгд Найрамдах Улс Тунхагласан өдөр түр хаана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
