ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

TDB Securities “DataLAB” – Дотоодын хувьцаанд хөрөнгө оруулах шийдвэрийг илүү ухаалаг болгох цоо шинэ дижитал шийдлийг танилцууллаа

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 11 сарын 3
Сурталчилгаа
зураг
 

Монголын хөрөнгийн зах зээлд дижитал шийдэл, шинэ санаачилга, мэргэжлийн ур чадвараараа танигдсан “Ти Ди Би Секьюритис ҮЦК” нь хөрөнгө оруулагчид болон зах зээлийн оролцогчдын судалгаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор “TDBS DataLAB” дижитал платформ-ыг анх удаа олон нийтэд танилцууллаа.  

DataLab гэж юу вэ?  
Дотоодын хувьцааны хамгийн том дата платформ  

DataLab бол Монголын хөрөнгийн бирж дээр идэвхтэй арилжаалагдаж буй 90 гаруй хувьцаат компанийн сүүлийн 5 жилийн санхүүгийн болон арилжааны түүхэн үзүүлэлт дээр үндэслэн, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад харгалзан үзэх хамгийн чухал тоон шинжилгээ, үзүүлэлтүүдийг нэгтгэсэн дижитал дата платформ юм. 

Эндээс та ганцхан товч дараад 90 гаруй хувьцааг хөрөнгө оруулалтдаа чухалчилж буй хүссэн үзүүлэлтээрээ шууд харьцуулж, хөрөнгө оруулах шийдвэрээ илүү ухаалгаар гаргах боломжтой. 

DataLab-ийн ач холбогдол 
Хөрөнгө оруулалтын шийдвэрээ судалгаанд суурилж, ухаалгаар гаргах 

DataLab нь Монголын хөрөнгийн зах зээлд хүртээмж, ил тод байдал, мэдээлэл судалгааны чанарыг нэмэгдүүлэх стратегийн чухал ач холбогдолтой санаачилга юм. Тус платформ нь:  

  • Мэдээллийн эх үүсвэрийг нэгдсэн, найдвартай байдлаар хүргэнэ; 
  • Судалгаа хийхэд зарцуулдаг цагийг мэдэгдэхүйц бууруулна; 
  • Хөрөнгө оруулагчдын итгэл, оролцоог нэмэгдүүлнэ; 
  • Монгол хувьцааны хөрвөх чадвар, зах зээлийн идэвхийг дэмжих шинэ шийдэл болж буйгаараа онцлог юм.  

DataLab-ийн хэрэглэгчид хэн бэ? 
Бүх түвшний хэрэглэгчид ашиглах боломжтой 

  • Хувьцаа сонирхдог иргэд,  
  • Мэргэжлийн хөрөнгө оруулагчид,  
  • Оюутан, судлаачид, шинжээчид, 
  • Хувьцаат компаниуд, 
  • Үнэлгээний байгууллагууд  
  • Бусад 

TDBS DataLab 
Хөрөнгө оруулалтыг илүү ухаалаг, илүү хүртээмжтэй болгоё 

Powered by TDB Securities SC 
2025 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.