Уншиж байна ...

Д.Мөнхбаатар: Түр оршин сууж байгаа иргэд хорооны даргын тодорхойлолтоор хагас коксон түлш авах эрхээ нээлгэнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотын гэр хорооллын айл өрхүүдэд худалдан борлуулж байгаа түлш хомсдоод буй. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямар байгааг албаны хүн мэдээлэв.

Түлшний борлуулалт, нийлүүлэлт, нөөцийн талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Өнөөдрийн байдлаар түлш борлуулах 397 цэгээр сайжруулсан шахмал түлш болон хагас коксон түлш худалдаж байна.

Бид өнгөрсөн долоо хоногийн дундаас цэгүүдэд борлуулагдах түлшний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн. Түлшний хомсдолыг бүрэн шийдсэн. 150 м.кв-аас дээш хэмжээтэй байшин сууцтай айл өрхүүдэд түлшний хэмжээг нэмж олгож байна.

Том м.кв бүхий сууцанд амьдардаг өрхүүд хорооны Засаг даргаасаа тодорхойлолт авч, үл хөдлөхийн гэрчилгээнийхээ хамт “Тавантолгой түлш” ХХК-д мэдэгдэх ёстой.

Хотула аппликэйшнд 236,000 хэрэглэгч бүртгүүлсэн. Хүн амын судалгаанд үндэслэн давхардлыг арилгаж, 142,000 өрх түлшээ асуудалгүй авч байна.

Түр оршин сууж байгаа иргэд хорооны Засаг даргаас тодорхойлолт авч, “Тавантолгой түлш” ХХК-ийн чат болон, 7011-9400 утсаар холбогдон эрхээ нээлгэх боломжтой. Мөн “Хотула” апп ашиглан эрхээ нээлгэж болно. Хүсэлтийг хоёр цагийн дотор шийдвэрлэж байна” гэлээ.

Хятад улсаас худалдаж авч байгаа хагас коксон 25 килограммын нэг шуудай түлшийг 5,000 төгрөгөөр борлуулж байгаа билээ.

Миддлингийн болон хагас коксон түлш худалдаж байгаа цэгүүд:

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

зураг
 
зураг
 
зураг
 

СҮХБААТАР ДҮҮРЭГ

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

НАЛАЙХ ДҮҮРЭГ

зураг
 
зураг
 

ХАН-УУЛ ДҮҮРЭГ 

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг