ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд төв, говийн аймгууд, 8-нд нутгийн зүүн хагаст цасан шуурга шуурна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 11 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны 11 дүгээр сарын 03-12-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

06-нд нутгийн баруун хагаст, 07-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 08-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах юм байна.  

Хур тунадас:

  • 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 06-нд нутгийн баруун хагаст,
  • 07-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 08-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч,
  • 09-нд Халх голын сав газраар,
  • 11-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно.

Салхи:

  • Ихэнх нутгаар секундэд 5-10 метр,
  • 05, 06-нд Алтайн уулархаг нутгаар,
  • 07, 08-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур:

  • 06-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -7...-12 градус,
  • Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -4...-9 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан,
  • бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 07-нд нойтон цас, цас, 08-нд ялимгүй цас орно. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 07-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр дулаахан шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10...-15 градус, бусад хэсгээр -3...-8 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан байна.

 07-ноос хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12...-17 градус, бусад хэсгээр -7...-12 градус хүйтэн, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.