Ихэнх гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл 11 дүгээр сарын сүүлийн арав хоног болон 12 дугаар сарын эхний арав хоногт тогтох төлөвтэй байгаа хэдий ч энэ онд гол мөрөн, нуурын мөсний зузаан хүн, мал, машин техник явахад аюулгүй түвшинд хүрэхгүй байх магадлал өндөр байгаа тул мөс цөмрөх аюулаас онцгойлон сэрэмжлэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
2025 онд гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх хугацаа олон жилийн дунджаас:
Монгол орны судалгаатай гол мөрний хувьд 10 дугаар сарын сүүл болон 11 дүгээр сарын эхэн үед голын мөсний үзэгдэл ажиглагдаж, сарын турш мөсний үзэгдэл идэвхтэй үргэлжилсээр 11 дүгээр сарын сүүлчээр битүү мөсөн бүрхүүл тогтдог байна.
Харин Хэнтийн нурууны Ерөө, Хэрлэн, Хангайн нурууны Түй, Увс нуурын савын Чигж зэрэг голуудад 5-10 хоногоор эрт бол Орхон (Сүхбаатар сум орчим), Хараа, Сөгнөгөр, Ховд, Булган зэрэг голуудад олон жилийн дунджийн орчим эхлэх хандлагатай байгаа аж.
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацааг хүснэгтэд үзүүлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!