Уншиж байна ...

Улаанбаатар хотын утааны бохирдлыг өглөө, оройд дроноор хэмждэг болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Энэ сараас эхлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өглөөний 08:00-09:00, орой 20:00-21:00 цагуудад дрон нисгэж, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдийн яндангаас гарах утааг хянах, агаарын бохирдлын нөхцөл байдлыг хэмждэг болжээ.

"Дрон нь нэг ээлжийн нислэгт 3-4 километр радиуст хяналт хийх бүрэн боломжтой. Цаашид хяналт судалгааг өргөжүүлэн агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай уялдуулан хөгжүүлэх юм.

Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажлуудыг хэрэгжүүлж байна" гэж НЗДТГ-аас мэдээлэв.

Агаарын чанарын индекс өнөөдөр 10:00 цагийн байдлаар Нисэх, Мишээл экспо, Богд хааны ордон музей, Шархад, Налайх орчим агаарын чанарын индекс цэвэр, Нэгдүгээр хороолол, Хайлааст, Баруун 4 зам, 5 буудал, 100 айл, Бөхийн өргөө орчмоор хэвийн, бусад газруудад цэвэр байсан бол 13:30 цагийн байдлаар Цахилгаан станц орчмоор их бохирдолтой, Баянхошуу, 100 айл, Баруун дөрвөн зам, Мишээл экспо, Нэгдүгээр хороолол, Хайлааст, 5 буудал, Яармагт агаар бага бохирдолтой байна.

зураг
 
зураг